Агуулга
1. Оршил
Зорилго
Зорилт
2. Дадлагыг
хаана, ямар анги, ажил хариуцаж гүйцэтгэж хийсэн
3. Ажилын
төлөвлөгөө
3.1 Хичээл сургалтын ажил
3.2
Анги удирдаж ажиллах талаар
3.5 Бүтээлч даалгавар
3.6 Сургууль хамт олны ажилд оролцсон
3.6 Дадлагын ажлын төлөвлөгөө хэрхэн биелсэн
4. Хичээлийн
хөтөлбөрүүд
4.2 Нэгж хичээлийн хөтөлбөр
4.2 Ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
5. Дохиолдсон
бэрхшээл түүнээс гарсан арга зам,
шинээр сурч мэдсэн зүйл
6. Дүгнэлт
1. Оршил
Зорилго: Энэхүү дадлагаар сургуулийн өдөр дутмын үйл ажиллагаатай нарийн танилцан, мэргэжлийн багшийг дагалдан
ажиллахын зэрэгцээ сэтгэл судлал сурган хүмүүлүүлэх, дидактикийн хичээлүүдээр
эзэмшсэн мэдлэг, чадвараа сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэглэж
суурь чадвар олж авах явдал юм.
Зорилт:
I.
Сургуулийн
өдөр дутмын ажилтай танилцаж оролцох
II.
Хичээлээ
төлөвлөж, бэлтгэж заах, үнэлгээ өгөх
III.
Ангийн
ажилтай танилцаж, багштай хамтран ажиллах
IV.
Сургуулийн
сургалт хүмүүжлийн ажлыг ажиглаж, өөрийн үзэл хандлагыг боловсруулж, дараагийн
шатны дадлагын бэлтгэлийг хангах
1. Дадлагыг
хаана, ямар анги, ажил хариуцаж гүйцэтгэж хийсэн
Нийслэлийн
чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль ЕБС сургуулийн Мэргэжлийн багш Г.Энхцэцэг
багшийн удирдлагаар эхний долоо хоногт сургалтын дүрэм журамтай танилцаж, ажлын төлөвлөгөө гаргасан. Мөн С.Батбаяр
багштай 6а ангийн ангийн туслах багшаар ажиллаж, сэтгэл судлалын судалгааг авч,
ангийн ажилыг долоо хоног бүрийн эхний цаг дээр анги удирдсан багштай ангийн
ажил зохион байгуулж ажиллахын зэрэгцээ, сургалт хүмүүжлийн ажил зохион
байгуулсан. 2 дугаар долоо хоногоос 10а, б, в 6 а, г ангиудыг хариуцан авч хичээлийн
хөтөлбөр боловсруулж хичээлээ хувиарын дагуу зааж үнэлгээний асуулт боловсруулж
улиралын үнэлгээг гаргасан.
2. Ажилын
төлөвлөгөө
3.1 Хичээл
сургалтын ажил
ü
Ажиглал
Мэргэжлийн багш Г.Энхцэцэг багшийн хичээлд сууж ажилглалт
хийн заах аргаас суралцсан. Сургуулийн хөтөлбөр төлөвлөгөөтэй танилцаж.
Сургуулийн үйл ажилгаанд ажиглагч туслах багшаар оролцсон. Анги удирдсан
багштай уулзаж ангийн суралцагчтай танилцсан.
ü
Хөтөлбөр
боловсруулж, мэргэжлийн багшаас зөвөлгөө тусламжийг авч, боловсруулсан
хөтөлбөрөө засаж сайжруулж байв.
ü
Хичээл
заах:
Хичээлийг удирдагч багштай ярилцан заах ангиа сонгон авч боловсруулсан хөтөлбөрийн
дагуу хичээлээ оров.
ü
Үнэлгээний
боловсруулалт:
үнэлгээний боловсруулалтыг зөвхөн зааж байгаа ангидаа туршсан бөгөөд 10 дугаар
ангид хөтөлбөрийн дагуу хичээлээ зааж нэг бүлэг хичээл дуусмагц нэг шалгалт
авах замаар хоёр шалгалтыг тус тус авч эхний шалгалтыг дараагийн шалгалттай
харьцуулан дүгнэлт хийв.
Энэхүү шалгалтаа QuizMaker
программд боловсруулж авсан. Бөгөөд сурагчдийн сэтгэлд
нийцтэй байсан.
3.2 Анги
удирдаж ажиллах талаар
6а
ангийн танилцуулга:
6а анги нь 35 сурагчтай эрэгтэй 21 эмэгтэй суралцагч 14
Ангийн дарга:
Батотгон, Тамир
Манай
анги нь дэг журамтай, цэвэрч нямбай багш нараа хүндэлдэг соёл ч сурагчидтай.
Шүлэг зохиодог, даам шатарны аварга,
дуулж бүжиглэсэд онц сурлагтан зэрэг олон төрлийн авъяастай сурагчтай
-Эцэг эхийн өдөрлөг: 2015.0.2.06 ний өдөр сургуулийн эцэг эхийн өдөрлөг болr
сургуулийн үйл ажилгаанд оролцохын зэрэгцээ, удирдаж авсан 6a ангийн эцэг эхийн хуралд сууж ажилглалт судалгааг
авуулсан. Үүнд: Эцэг
эхээс авах судалгааг ангийн эцэг эхээс авч судалгааний боловсруулалт хийсэн.
Эцэг эхийн хурлаар хэлэлцсэн асуудал:
1. Дүнгийн харьцуулалт /Чанар, ахиц, амжилт/
2. Хувцаслалт дэг журам
3. Хичээлээс гадуурх ажил
4. Сурагчдийн амжилт
5. Номын сайн нөхөр аяны хүрээнд номын сантай болох
6. Угийн бичгийн судалгаа. Угийн бичгээ хөтөлцгөөе аян
Хэлэлцэн асуудлыг шийдсэн.
Ø 6а ангиас социометрийн судалгааг авч дадлагын авцад Бат-отгонтой ажилласан.
-
Авъяас
чадварыг нээх судалгаа
-
Ой
тогтоолт, сэтгэхгүйн хурд зэргийг судалж 7 хоногийн 3 дахь өдөр бүр уулзаж
ярилцаж, давтлаг даалгавар дасгал тоглоом зэргийг тоглодог байсан.
Ангид зохиосон ажил:
Алаг мэлхий өрөх
тэмцээн:
Монголын уламжлалт
баяр болох цагаан сартай холбогдуулан “Алаг мэлхий өрөх ” тэмцээн зохион байгуулсан.
1-байр Тамир
2-байр Алтан-од
3-байр Баярцэцэг
4-байр Содбилэг нэр эзэллээ. Өргөмжлөл дурсгалын зүйл гардуулалаа.
Ангийн охидтой уулзаж охидын яриа
Ангийн хамгийн хамгийн сурагчдыг шалгаруулах
Аха тэмцээн
Ээждээ илгээх захидал
Аавдаа илгээх захидал аав ээжд нь хүргүүлсэн.
Ангийн ажлаар:
Дэг журамтай байх, хариуцлага, эх орондоо хайртай, инээд бэлэглэе
зохион бичлэг бичүүлж ангийн ангийн ажлын дэвтэр дээр тэмдэглэгээ хийсэн.
3.3 Сургууль
хамт олны ажил оролцсон.
-
Сургуулийн эцэг эхийн өдөрлөгт сургуулийн танилцуулга,
сургуулийн дуутай video
MovieMaker программ дээр дадлагын хамрагч оюутан Ш. Хээгүйхүүтэй хийж
гүйцэтгэсэн.
Энэ нь эцэг эхийг сургуулийн хаалгаар орж ирмэгц дэлгэц
бүхий самбар дээр харагдаж байхаар хийж гүйцэтгэсэн.
-
Цагаан сартай холбогдуулан сургуулийн ахмад 75 багш нарт
мэндчилгээ хийж өгсөн.
Сургуулийн захирал Б.Гантулга Ахмад
багш нарт мэндчилгээг гардуулж байна.
39 дүгээр
сургууль 10 дугаар ангид хичээл зааж байна.
Мэдээлэл зүйн лаборторид бодит үзүүлэн хийж
байгаа нь
Мэдээлэл зүйн лаборторид техник хангамж,
бодит үзүүлэнгийн үр дүн.
39 дүгээр сургуулийн төгсөх 12 дугаар
ангийн сорил шалгалтанд оролцож материал засав.
Цагаан сартай холбогдуулан 75
ахмад багш нарт талархалын үгтэй мэндчилгээ хийж өгөв. Мэндчилгээг 39 дүгээр
сургуулийн захирал Б.Гантулга гардуулж байна.
Эцэг эхийн өдөрлөг
39
дүгээр сургуулийн
багш нарт Prezi программын сургалт зохион байгуулсан.
39 Дүгээр сургуулийн багш нарт QuizMaker программын сургалт явуулсан.
2015 оны 03.12 ны
өдөр 39 дүгээр сургуулийн бүх ажилчид багш нарын дунд “Сэмбийцгээе бүжгийн цэнгүүнд” Урилга хийж багш
ажилчид өгөв.
Эмэгтэйчүүдийн
баяр, цэргийн баярыг дохиолдуулан, дадлагын оюутан Хээгүйхүүтэй хамтарч багш
ажилчийн сайн сайхан шинж чанарыг агуулсан “Үгэн мэндчилгээ” дурсгасан. Нийт 108 багш ажилчид.
Сэмбийцгээе бүжгийн цэнгүүий үеээр сургалтын менежер
Д.Түмэнжаргал, С.Ариунаа, Н.Батболд нар багш ажилчиддаа гардуулав.
ü 39
дүгээр сургуулийн Group Хаяг нээж өгөхийн зэрэгцээ, Facebook
хаяг болон Yahoo mail хаяггүй ажилчдад хаяг нээж өгөв.
Сургуулиас
зохион байгуулсан багш нарын “Интеграци” хичээлд англи хэлний багш Б.Сэлэнгэ, Монгол хэлний багш
Э.Нармандах, Мэдээлэл зүйн багш Г.Энхцэцэг багштай хамтарч Prezi
программ дээр үзүүлэн бэлтгэж,
үнэлгээний үе шатанд QuizMaker программ үнэлгээний тест боловсруулахад туслалаа.
Дадлага хийхэд гарсан бэрхшээл: Компьютерийн хүрэлцээ муу байсан болохоор хүүхэд нэг
бүрээр компьютер дээр суух боломж байхгүй. Тийм болохоор хүүхдийн анхаарал өөр
тийшээ хандах зэрэг эмх замбараагүй байдал үүсч байсан. Түүнээс гарахын тулд
нэг компьютер дээр 2 хүүхэд суух байдлаар хувиарлаж өгсөн нь хүүхдүүд хичээлийн
хонх дуугархаас өмнө. Өөр өөрсдийн суудалдаа сууж хичээлийн бэлтгэлээ хангадаг
болсон.
Ээлжит хичээлийн
хөтөлбөрийг маш сайн боловсруулах үр дүнтэй сурагч төвтэй хичээл болгохыг
хичээсэн.
Шинээр сурч мэдсэн зүйл:
Тус сургуульд дадлага хийх хугацаандаа туршлагатай багш
болон хамтран суралцагч оюутнаасаа хичээл сургалтын талаар олон зүйлийг мэдэж
авсан.
-
Сургалт
хүмүүжлийн ажил зохион байгуулах зэрэг ажилуудаас хамаарч хамран суралцагч
оюутан Ш.Хээгүйхүүтэй хамтран Prezi, QuizMaker, программуудыг бие даан судалж багш нарт сургалт зохион
байгуулах зэрэг ажилуудыг зохион байгуулж ажилласан.
Ангитай ажиллах үйл
ажиллагааг 6а ангийн анги удирдсан багш С.Батбаяр багштай хамтран сургалт
хүмүүжлийн ажлыг зохион байгуулж ангитай ажиллах, аргад суралцсан.
Тайлан бичсэн дадлагын оюутан
Ц.Гампилмаа
No comments:
Post a Comment