Wednesday, May 13, 2015

ээлжит хичээл 2

Ээлжит хичээлийн хөтөлбөр
Батлав сургалтын менежер............................................./Д.Түмэнжаргал/
Мэдээлэл зүйн багш....................................................../Г.Энхцэцэг//
1.      Ээлжит хичээлийн сэдэв: HTML хэл дээр Зураг хүснэгт оруулах
2.      Заах бүлэг анги: 10-р анги
3.      Хугацаа: 40 минут
4.      Зорилго: HTML тагуудыг ашиглан хүснэгт үүсгэх зураг оруулж сурах
5.      Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг олгох
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр
·         Шинэ мэдлэг олгох
·         Бататгах дасгал даалгавар хийх
·         Дүгнэлт хийх
          Зохион байгуулалтын хэлбэр
·         Онолын хэлбэр
·         Анги нийтээр ажиллах
·         Асуулт хариулт
·         Дадлага ажил хийх
·         Үнэлгэ дүгнэлт хийх

6.      Зорилт:
*      HTML таг ашиглан хүснэгт оруулж сурах
*      HTML таг ашиглан зураг оруулж сурах

7.      Хичээлийн арга хослолууд: Харилцан ярилцах, KWL-ийн арга, шинэ мэдлэг эзэмшүүлэх, урамшуулах арга.
8.      Хичээлийн агуулга: Хүснэгт, зураг оруулах
9.      Сургалтын хэрэглэгдэхүүн: Э элжит хичээлийн хөтөлбөрТӨМ, Слайд, үзүүлэн, компьютер, проектор
10.  Хичээлийн цаг төлөвлөлт:
·         Ангийн зохион байгуулалт                        2 мин
·         Сэдэл төрүүлэх үе шат                               3 мин
·         Шинэ мэдлэг олгох үе                                20 мин
·         Бататгах                                                       10 мин
·         Дүгнэлт                                                        2 мин
·         Үнэлгээ                                                         3 мин




  Хичээлийн
үе шат
Хугацаа
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
Багшийн анхаарах зүйл
1-р үе шат
Сэдэлжүүлэх
5 минут
Мэндлэнэ. Сурагчдын ирцийг авна. Өмнөх хичээл дээр үзсэн HTML хэл дээр юу хийж сурсан тухай асууна. Самбарт KWL-ийн хүснэгтийг  бэлтгэсэн байна.

(K)Мэднэ.
(W) Мэдэхийг хүснэ.
(L) Мэдлээ






Мэндлэнэ.
Сурагчид самбар дээр наасан KWL-ийн хүснэгтийн (k)мэднэ хэсэгт Вэб технологи хичээл дээр юу м

эддэг болсноо бичнэ.
Үнэн зөв мэдээлэл дээр тулгуурлан оновчтой асуулт асууж сурагчдын сэдэлжүүлнэ.
2-р үе шат
Шинэ мэдлэг эзэмшүүлэх
10 минут
Үзүүлэн Slide 19-21
Зураг болон хүснэгт оруулах HTML тагууд танилцуулж дэвтэрт нь тэмдэглүүлнэ.
Багштайгаа хамтарч HTMLтагуудын талаар мэдлэг эзэмших мөн мэдэхгүй , ойлгохгүй зүйлээ багшаасаа чөлөөтэй асуух
Slide 19-21 хуудасыг үнэн зөв мэдээлэл дээр тулгуурлан сайтар бэлтгэх.Мөн сурагч төвтэй байж тухайн ангийн сурагчдад ойлгогдхоор жишээ баримттай байлгах
3-р үе шат
Бататгах бүтээлч үйл ажиллагаа.
15 минут
Үзүүлэн 19-21
1. HTML хэлний үндсэн тагуудыг  дэлгэцэнд харуулна.
2.  Notepad программ (ашиглана) зураг, хүснэгт оруулах HTML таг ТӨМ2-ийг тараан өгнө.
-HTML source кодыг notepad программд туршина.
-Сурагчид хосоор сууж гүйцэтгэнэ.
- ТӨМ 2­-ийн дагуу гүйцэтгэнэ.

Slide 19-21 хуудсыг ойлгомжтой зураг оруулсан байх өнгө үзэмж зөв, хойно байгаа сурагчдад харагдхаар сайтар бэлтгэнэ.
4-р үе шат
Дасгал
5 минут
-Сурагчидад самбарт байгаа KWL-ийн W буюу мэдэхийг хүснэ хэсэгт сурагчид Вэб технологи хичээлийн хүрээнд юуг мэдэхийг хүссэнээ тэмдэглэх зааврыг өгнө.
-L буюу мэдлээ хэсэгт HTML хэл дээр юу хийж сурснаа бичих зааврийг сурагчдад зааврыг өгнө.
Сурагчид самбарт байгаа KWL-ийн W буюу мэдэхийг хүснэ хэсэгт
хийж сурмаар байгаагаа тэмдэглэнэ.
-L буюу  мэдлээ хэсэгт  HTML хэл дээр юу хийж сурснаа бичнэ.
Сурагчидын эмх замбрааггүй байдлыг анхаарч хяналт тавина.
5-р үе шат
Үнэлгээ
3 минут
ТӨМ2-ийн даалгаврыг хамгийн түрүүнд хийсэн 3 хос нийт 6 сурагчдад J өгнө.

Сурагчид дууссан бол гараа өргөж үнэлгээгээ авна.
Багш үнэлгээг зөв шудрага өгч идэвхитэй байгаа сурагчийг сайн байна хэмээн магтаж урамшуулна.
6-р үе шат
Гэрийн даалгавар
2 минут
Өмнөх хичээлийн даалгавраар хийсэн даалгавар дээрээ нэмж вэб хуудсаа хөгжүүлэн зураг хүснэгтэн мэдээлэл нэмээрэй.

Сурагчид хичээлийн дараа ойлгохгүй зүйлээ багшаас асууж мэдлэгээ бататгах.
Багш хичээлийн сэдвийн дагуу гэрийн даалгавар өгөх сурагчдад тайлбарлах.


Хичээлийн тухай өөрийн үнэлгээ, ололттой тал:
...................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Цаашид анхаарах зүйлс:
...................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................








Хөтөлбөр боловсруулсан:МУБИС-MБУС-MЗБ 3а ангийн оюутан Ц.Гампилмаа


No comments:

Post a Comment